Хайрын Мадгирал









Сэтгэлд хөврөлд бодлын минь толь болгож, чамтай нөхөрлөнө би

Сэрүүн зүүднийхээ эзэн болгож, чамтай нөхөрлөнө би

Сэтгэлээс гарахгүй нэгнийг дурсгал болгож, чамтай нөхөрлөнө би

Сэм сэмхэн сэтгэлд хорогдох гунигаа болгож, чамтай нөхөрлөнө би


Ганцаараа байх тухай надаас бүү асуу

Ганцаардлын зэргийг гүйцээгээд, цаадах хуудсыг нь эргүүлж сууна

Ганцхан түүнийг хүлээгээд, ганцаараа би Тайванд

Ганцаараа байх тухай надаас бүү асуу


Цаг нь болохоор чи ирнээ, цагаа л хүлээж байгаа юм

Цаг нь болохоор бид учирнаа, цагаа л хүлээж байгаа юм

Цаг нь болохоор ч би явна, цагаа л хүлээж байгаа юм

Цаг нь болохоор бид явна, цагаа л хүлээж байгаа юм


Taipei, Taiwan

31 August 2025





Comments

Popular posts from this blog

Сэтгэл цалгилсан уулзалт

Нямдорж (Alex Kim) багшийн 1 жилийн сургалтын тухай

IRON MOON (ШАРХАЛСАН СЭТГЭЛИЙН УРАН ЗОХИОЛ)