Сэтгэл цалгилсан уулзалт
Би Чимгээ эгчтэйгээ уулзах мөчийг тэсэн ядан хүлээсэн. Миний амьдралд асар их өөрчлөлт авчирсан хүн бол Үнэлгээний холбооны Чимгээ эгч минь юм. Чимгээ эгчийг харах бүрт хүн яаж ийм гоё байж болдог байна гэж дандаа боддог сон. Гоо сайхны хувьд ч тэр, хүн чанарын хувьд ч тэр.......Миний амьдралд нөлөөлсөн тоотой хэдэн хүний нэг.
2022 оны 10 сард ажлаасаа гарснаас хойш сургуульд явахаар бэлдэж, дэгэн догон ажил хийж явахад энэ хүнтэй учирч миний амьдралд гэрэл татаж билээ. Швейцар явах боломжийг Чимгээ эгчгүйгээр олох боломжгүй байсан. Би тодорхой хэмжээнд хичээсэн гэхдээ л амьдралд зөвхөн өөрөөс шалтгаалдаггүй шүү дээ....
Өнөөдөр би Чимгээ эгчтэйгээ мөн түүний охин Нандинтай гурвуулаа уулзлаа. Чимгээ эгчийн сүмийн цуглааны дараа хоол идлээ. Христийн сүмийн цуглаан сонирхолтой бөгөөд хачин байв. Би 27 нас хүртлээ ямар нэгэн шашинд итгэж байгаагүй бөгөөд бурхан үхсэн болохоор өөртөө итгэ гэсэн зарчмаар амьдарч ирсэн. Гэхдээ одоо миний итгэл бишрэл өөрчлөгдөхөд би дотроосоо ойлгож, шийдвэр гаргасан байх ёстой. Би шашныг үргэлж шүүмжлэлт нүдээр харж ирсэн........Цаашдаа яахыг мэдэхгүй байна. Тус цуглааны ерөнхий утга нь өөртөө болон бусдад итгэвэл бүх зүйл нуран бутрах учраах бурханд итгэ. Бурхан бидний гэм нүгэлийг өршөөнө гэсэн агуулгатай.
За тэгээд хичээлийн дараа хоол идэнгээ Би Тайваны 1 жилийн сонин сайхан ярьж, Чимгээ эгч үнэлгээний холбооны тухай яриа дэлгэж, 3 цаг шахуу хууц хөөрөлдлөө. Хамгийн сонирхолтой нь миний хайр дурлалын амьдрал байв. Нэг тайванд хамт сурдаг нэг залуутай харилцаатай байгаа юм. Тийм ч дотно биш учраас холдоход амар гэж бодож байна. Түүнийг маш олон red flag тайг нь мэдсээр байж шууд л амьдралаасаа зайлуулчихаж яагаад чадахгүй байгаа юм болоо. Гэхдээ би чаднаа..... тун удахгүй.
Чимгээ эгч минь надад өөрийнхөө амьдраалаа туулсан нандин зөвлөгөөг өгч, надад сайн сайхныг хүсээд бид 3 ахиад Токиод үнэлгээний хуралд уулзах хүртлээ бүр салахаар боллоо.
Франц Кафка “Everything you love will probably be lost, but in the end, love will return in another way“ (Чи хайртай бүхнээ алдсан ч хайр өөр арга замаар эргэн ирэх болно)гэж хүүхэлдэйгээ алдсан бяцхан охины түүхээр илэрхийлсэн байдаг. Яг л үүнтэй ижил бидний бусдад гаргасан хайр ямар нэгэн замаар иргэж танд ирэх л болноо......

Comments
Post a Comment