IRON MOON (ШАРХАЛСАН СЭТГЭЛИЙН УРАН ЗОХИОЛ)
Хятадын цагаач ажилчдын яруу найраг гэх энэ бүтээлийг “boobooks” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.
“Төмөр сар” (IRON MOON) гэх энэ шүлгийн түүвэр нь товчхондоо капитализмын тухай,
Хятадын цагаач ажилчин анги хэрхэн дарлагдаж байгаа тухай
IROилэрхийлсэн бөгөөд тэдний зарим нь арга ядахдаа шархалсан
зүрхээ цаасан дээр ч болтугай үзэглээд амиа хорложээ.
Өөрөөр хэлбэр дарлагч болон дарлагдагч ангийн л тэнцэл. Тэд дарлагдаж
буйгаа шүлгээр илэрхийлсэн нь энэ гэмээр......
Хятадын хөгжлийг нуруун дээрээ үүрч, бүтээн байгуулалтад улаан гараараа оролцож яваа ажилчин
ангийн тухай Төмөр сар гэх кино 2015 онд шуугиан тарьж, олон улсын кино наадмаас таван ч удаа
шагнал хүртжээ. Тус киноноос сэдэвлэсэн шүлгийн түүвэрт тавтай морил.
Энэхүү шүлгийн түүвэрт ажилчдын амьдарч буй орчин, шүлгээр дамжсан нийгмийн асуудлууд нь
зөвхөн нэг улсаар хязгаарлагдахгүй. Орчин нөхцөлийн хувьд ялгаатай байж болох ч
даяар капитализмд амь зуухын тулд хөдөлмөрөөсөө өөр худалдах зүйлгүйгээрээ; хаана, юу хийж, ямар цалин хангамж эдэлж байгаагаасаа үл хамааран бидний
амьдралын замнал зарим талаараа төстэй.
“Цагаач ажилчин” гэх ойлголт Хятадад 1984 онд бий болжээ. Аж үйлдвэржилт, үйлдвэрлэлийг дагаад орон нутгийн иргэд хотод ирж
суурьшиж,
бага цалинтай ч болтугай ажил хийж, гэр бүлээ тэжээж буйг хотын иргэд ийнхүү нэрийдэн
гадуурхдаг аж. 2021
оны судалгаагаар Хятад Улсад 292 сая гаруй цагаач ажилчин
байгаагаас 120 сая нь орон нутгаас хотод ирсэн байна.[1]
Манайхаар бол шилжилт хөдөлгөөн, уул уурхай дагасан иргэдийг нэрлэж болохоор. Үндэсний
Статистикийн хорооны 2021 оны мэдээллээр Улаанбаатар хотод орон нутгаас 44
мянган ирсэн шилжин иржээ. Яагаад тэд шилжих болов? Үүнийг улс төр судлал, социологи, философи зэрэг
олон өнцгөөс тайлбарлах шаардлага үүснэ.
Тиймээс л энэхүү яруу найраг нь
ажилчин ангийн бодит амьдралыг л бичсэн учир хөдөлмөрөөсөө оор худалдах зүйлгүй
хэн бүхэнд хамаатай.
Номонд багтсан шүүлгийн түүвэр нь үндсэн 2 дэвсгэртэй. Нэг хэсэг нь орчин
үеийн капиталист нийгмийн эрэг шураг болж, хөдөлмөрөөсөө хүнийссэн тухай нөгөө хэсэг нь хөдөөнөөс
хот руу хэрэн тэнүүчилж, амьдралаа босгох гэж явахдаа гэр бүл, үр хүүдээ санагалзан шаналж буй тухай.
Өнөөгийн аж үйлдвэрийн салбар ажилчнаас ямар нэг онцгой ур чадвар
шаардлагагүй болтлоо хөгжсөн. Тиймээс ажилчид аварга том үйлдвэрийн эрэг боолт
болж, ашиг болж хувирсан. Ингэснээр хүний хийж буй хөдөлмөр
ямар ч утга учиргүй, амьгүй болдог. Их сэтгэгч Карл Маркс үүнийг “хүнийсэл” гэж тодорхойлсон.
Тэрээр 1844 оны эдийн засаг, философийн гар бичмэлдээ (Economic and Philosophic Manuscripts of 1844) хөдөлмөрийн хүнийслийн тухай үзэл санаагаа анх боловсруулсан
бөгөөд хүнийслийн тухай тайлбар нь философи, шашин шүтлэг, улс төрийн хүрээнээс
хальж, түүнийг эдийн засгийн материаллаг үйлдвэрлэлийн хүрээнд авч үзэхэд
хүргэсэн.
Капиталист (хөрөнгөтний) нийгэмд хүн гэдэг өөрийнхөө
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс ч үнэгүй болж, хүн ба хөдөлмөр нь хоёр тусдаа зүйл
болж, бүтээгдэхүүн нь хүн шиг, заримдаа хүнээс ч илүү бие даасан зүйл болж
хувирдаг.
Тэрээр хөрөнгөтний нийгэмд ажилчид дараах дөрвөн арга
замаар хүнийсдэг гэж үзсэн. (1) Өөрсдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээсээ хөндийрдөг. Хөдөлмөрийн
бүтээгдэхүүн нь “үйлдвэрлэсэн хүнээсээ ч илүү үнэ цэнэтэй,
хүчтэй болж хүнийсдэг”; (2) өөрийн хөдөлмөрөөсөө
хүнийсдэг "өөрийнхөө эсрэг чиглэсэн" гэж ойлгодог ажлын үйл ажиллагаа
нь "түүнийх биш" мэт; (3) өөрсдийн хүн чанараасаа хүнийсдэг.
"хүний төрөл зүйл" нь "түүнд харь амьтан" болж хувирсан;
(4) бусад хүмүүсээс хүнийсдэг "тэдний хөдөлмөр болон хөдөлмөрийн
объекттой" холбоотой гэжээ.
Социологич А.Хишигтөгс “Хүнийсэл” гэх бүтээлдээ ч хүн
хөдөлмөрөөсөө хэрхэн хүнийсэж байгаа, бидний нийгэм хэрхэн уруугаа харсан тухай шинжилгээг
хийсэн удаатай.[2]
Уг шүлгийн түүвэрт Тан Ихун “Дүрэмт хувцасаа далд хиймээр
байна”,
Ли Зы “Хуруу шиг ойр”, Шюй Лижы “Төмөр сар залгисан нь” гэх зэрэг
бодит явдлыг өгүүлсэн олон мөртүүд бий.
**************
Тэдний эрэг шураг гэж нэрийддэг төмөр сарыг би залгисан.
Үйлдвэрийн бохир усыг ч залгилсан.
Ажилгүйдлийн маягт, үй олон тоног
төхөөрөмжийн ч үнэд хүрэхгүй залуу нас минь залуугаараа үхсэн.
Би хөлс хөдөлмөрөө залгисан, ядуурлыг залгисан. Явган хүний гүүр, зэвэрч гүйцсэн ахуй амьдралаа ч залгисан.
Одоо дахиад юу ч залгиж чадахгүй нь. Улаан хоолойд тээглэсэн бүхэн улс
орноор минь нэг түгэх ичгүүр сонжуурын шүлэг дуунд л хувирнам. (Төмөр сар залгисан нь)
******* ******
...................Энэ саарал хувцсыг сайн гэгч нь нуумаар байна.
Хөлсний толбо, нулимсны мөртэй, цавууны, машины тосны,
уйтгар гуниг, гэрээ санахын үнэртэй энэ хувцсыг далд хиймээр байна. (Дүрэмт хувцсаа далд хиймээр байна.
**************
Бүтэн өдөржин, бас нэмээд илүү цагаар ажиллаж,
ядуусын хорооллын шатан дээр
найз хөвгүүдээ шунаглан үнсэж байсан.
Шөнийн ээлжнээс буучхаад (Шэньжэньд булагдсан охид).
Үйлдвэрлэлийн хортой,
наад захын шаардлага хангаагүй орчинд эрүүл мэнд, гоо сайхан, бие
эрхтэн, залуу
нас эцэс сүүлд нь амь насаараа тэнчин тавин капитализмын төлөө ажилласан, одоо ч ажилсаар л байна.
Чэнь Цайфөн “Эмэгтэй ажилчид”, Жөн
Шяочюн “Эмэгтэй ажилчин: Ажлын байранд хадагдсан залуу
нас”, Жи Жышүй “Цустай хуруу”, Ше Шяньнань “Ажлын байран дээрх
ослын дүгнэлт” гэх мэт мөртүүдээс эхлээд нилээдгүй бий.
*****************
..........Одоохондоо гэвч тэнгэр дахиад л туяараад эхэллээ.
Эмэгтэйчүүдийн гар ахиад л эцэж цуцалтгүй хөдөлнө.........(Эмэгтэй ажилчид)
*****************
..........Өчнөөн жил өнгөрсөн ч хөөрхий эмэгтэй нэг шураг, хоёр шураг
Бүр олон эрэг шурагтай зууралдсаар; баруун тийш нэг, зүүн тийш нэг алхаж, ганц л газраа холхисоор; Хамаг хүсэл мөрөөдөл, орь залуу насаа, хаашаа ч юм ачигдах элдэв бүтээгдэхүүнд дайсаар.............( Эмэгтэй ажилчин: Ажлын байранд хадагдсан залуу нас)
Та, магадгүй таны ах, эгч, аав, ээж ийм л хүнд нөхцөл ажиллаж байж ч мэднэ. Авсан хэдэн төгрөгөөрөө амьдралаа залгуулах гэж тэмцэж яваа. Гэтэл нийгэмд ч ямар ч ач холбогдолгүй, хэрэгцээгүй (Bullshit Jobs-David Graeber ) ажил эрхэлдэг хэн нэгэн таниас ч илүү хөлс авч байгаа гээд л боддоо.
Энэ шударга санагдаж байна уу? Та ямар нэгэн алхам хийхүү? Аль эвсэл үгүй юу?
Хөдөлмөр Нийгмийн
хамгааллын яамны шинэ сайд Д.Сарангэрэл ядуурлын түвшнээс доогуур “улны” айл
өрхүүдийг ядуурлаас гаргахын тулд үсчины курс сургана гэж мэдэгдсэн. Түүнийгээ
болчимгүй, бодлогогүй ү хэлсэн
гэж тайлбарласан.
Үүний цаана ганц хүний ч асуудал биш бүхэл бүтэн нийгмийн, тогтолцооны ялзрал яригдана. Бидний нийгэм уруугаа харжээ.
Дарангуй ёсны доор зовж
зүдэгсэд, мартагдсан
хүмүүийн түүх хөгжил, дэвшлийн цуурайн няц
дарагддаг цаг нэгэнт өнгөрсөн.............

Comments
Post a Comment