Нямдорж (Alex Kim) багшийн 1 жилийн сургалтын тухай
Арван жилд байхад англи хэлдээ хамгийн сайн сурагч гэж багш нар маань хэлдэг байсан ч оюутан болоод нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, англи хэлдээ дунд сурдаг сурагч боллоо. Оюутан ангийн англи хэлний курсынхан маань гадаадад сурч байсан, гадаадад өссөн гэх мэт англи хэлний түвшин маш сайн оюутнууд байсан. Хүн тийм орчинд байхаар яалтчгүй хийе гэсэн бодол төрдөг юм билээ.
Харин яаж, хэрхэн сурах вэ гэдэг хүн бүрийн л асуудаг асуулт. Энэ асуултад төгс хариулт гэж байхгүй.........
Англи хэлээ зав гарахаар л хийнэ, тэгж байгаад хийнэ, удахгүй хийнэ гэж явсаар 2018 онтой золголоо. 2018 онд Комедиан Амаржин багшийн "Universal" сургалтын төвийн 1 сарын TOEFL-ийн ангид суулаа. Бараг л хичээлээ хийхгүй явсаар, юу ч сураагүй нэг 1 сар өнгөрсөн.
2019 онд гуравдугаар курсын оюутан. Англи хэл хальт мулт.......... Улс төр судлалын багш маань англи хэлийг хоолойдоо хутга тулгасан мэт сур, төгсөхөөсөө өмнө, боломж байвал гадаад яв гэж байнга хэлдэг байсан нь надад нөлөөлсөн болов уу.
За гол яриандаа оръё
Alex Kim Нямдорж хэр сайн багш вэ?, хичээлээ хэрхэн заадаг вэ?
2018 онд Alex багшийг TEDx дээр илтгэл тавьж байсныг анх харсан цагаасаа эхлэн facebook page-ийг дагаж, постуудаас нь урам авч, шавь нь болох юмсан гэж боддог байлаа. 2019 оны зун 1 жилийн хэлний курс зарлагдсан байхыг хараад, одоо л алхам хийх хэрэгтэй гээд шууд л бүртгүүлсэн. Бүртгүүлсэн сурагчдаас 60 онооны шалгалт авч 40 оноо авсан сурагч нарыг тэнцүүлсэн. Гэхдээ л багш минь энэрэнгүй шүү...😍😍
Сургалтын тухай:👀👀👀
1. Ерөнхий англи хэл (A1-A2- анхан шатны хичээл, B1-B2- дунд шатны хичээл, C1-C2- гүнзгий шат);
2. IELTS- д бэлтгэх хичээл;
3.Академик англи хэлний хичээлүүд үздэг;
5. Долоо хоногийн тэгш, сондгой, хагас бүтэн сайны ангиудаас өөрсдөө сонгож болно;
6. Англи хэлний өгүүлбэр зүй, дүрэм, үгсийн сан, сонсох даалгавар гээд үе шаттайгаар зэрэг хичээлүүдээ ордог;
7. Өгүүлбэр зүй, дүрэм, эссэ бичих, сонсголын гэх мэт дэвтэрүүд нээж, тэмдэглэл хөтлөхийг зөвлөдөг;
8.Хичээлээ маш ойлгомжтой тайлбарладаг;
9. Даалгавар маш их учир 100%-60%-тай гүйцэтгэхэд л болно гэж багш маань хэлдэг;
10. Зөвхөн хичээлээс гадна хувь хүн талаас нь маш их зүйл сурна.
Анхаарах зүйл:🙉🙉
1. Ихэвчлэн хүмүүс ажлын хажуугаар суудаг болохоор, хичээлээ таслах, хийхгүй байх тохиолдол их байдаг;
2. Олон шалтаг тоочдог суралцагчдад төдийлөн таатай ханддаггүй;
3. Багшийн зүгээс хөтөлбөрийн дагуу даалгавар өгнө, цаг гаргаж хийх, хичээж сурах нь таны асуудал;
4. Англи хэлийг ул суурьтай, сайн суурьтай болмоор байна гэсэн хүмүүст энэ сургалт тохиромжтой;
5. Англи хэл сурах зорилгоо тодорхойлсон хүмүүст уг сургалт тохирно;
6. Сургалтын төлбөр- 3,200,000 (2 хувааж төлсөн- төлбөр өөрчлөгдсөн байж магадгүй).
..............................................................................................................................................
Багш маань хэлэхдээ:
- Англи хэлийг 2 төрлийн хүн л сайн сурдаг гэж хэлж байсан. 1. Гадаад төрсөн, өссөн 2. Зорилгоо маш сайн ойлгосон хүн; (Миний хувьд 2 дах төрөлд багтаж байсан. Учир нь англи хэлээ маш сайн сураад, их сургуулиа төгсөөд англи хэлээрээ дамжуулан олон улсын байгууллагад ажиллана гэсэн зорилго тавьсан. Тийм дээ ч гараа хөндүүр оргитол хичээлээ хийдэг байсан байх даа)
- Чухал цаг, мөч бүрт ач холбогдол өгч сурах хэрэгтэй. Учир нь эргэж хэзээ ч олдохгүй
- Зорилго тодорхой байх нь аливаа зүйлийг амжилттай сурахын үндэс;
- 2 дах хэлийг сурч буй эх хэлнээсээ нэг хуруу дутуу сурдаг учир Англи хэл сурахад эх хэлний мэдлэг чухал;
- Аливаа эрдэмд суралцахын гол зорилго нь өөрийн эрдэмд суралцах арга барил, тэвчээрийг олох явдал юм;
Багшийн маань хэлдэг маш чухал үгс намайг хичээлдээ сайн шамдахад нөлөөлсөн гэж боддог.
Эцэст нь:
Багш маань өөрийгөө дөвийлгөж, сурталчлахыг хүсдэггүй ч багшийг зорих хүмүүсийн цуваа тасрахгүй байдаг нь гайхалтай.
Хамгийн гайхалтай, хамгийн хайрламаар багш нарын маань нэг. Цэцэг надаар услагддаг гэж гэж сурсан англи хэлийг минь, хувь хүнийг минь өөрчилсөн бахархмаар, хүндэлмээр тэр ертөнц....❤

Comments
Post a Comment