Ковид-19 цар тахлын дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаарх олон улсын байгууллагын судалгаа
АНУ-ын Конгрессын судалгааны албанаас[1] (Congressional Research Service) 2021 оны 09 дугаарын сарын 28-ны өдөр Ковид-19 цар тахлын дэлхийн эдийн засаг дахь нөлөөллийг судлан, тайланг олон нийтэд хүргэсэн. Тус судалгааны тайланд Ковид-19 цар тахлын халдвар нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлж буй талаарх Дэлхийн Банк, ОУВС, ЭЗХАХБ-ын таамаглал, АНУ, Англи, Япон, БНХАУ зэрэг улсуудын Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн бодлогыг тусгажээ.
АНУ-д Ковид-19 цар тахлын улмаас нас барсан тохиолдлын үзүүлэлт
1918 онд болсон Испани ханиадаар нас барсан (675,446) тохиолдлын үзүүлэлтээс давсан нь түүхэн дэхь
нас баралтын хамгийн өндөр үзүүлэлт юм. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд -3.5%-иар
буурсан ч 2021 онд 4.2%-иас 5.6%-д хүрч өснө гэж таамагласан байна.
Түүнчлэн дэлхий эдийн засгийн 60%-ийг бүрдүүлдэг нөлөө (АНУ, Англи, Япон) бүхий эдийн засагтай орнуудын үйлдвэрлэл 2024 он хүртэл доогуур үзүүлэлттэй байна гэж үзсэн. Ковид-19 цар тахлын улмаас 2020 онд 80 гаруй сая иргэн туйлын ядууралд өртөж, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад хоол хүнсний дутагдалд орсон талаар судалгааны тайланд дурдсан.
Тус тайлангийн
хэсгээс авч үзвэл: ОУВС-гаас бүс нутгийн ДНБ дэх
төсвийн алдагдлын 2020, 2021 болон 2022 оны тооцооллыг (график 1) авч үзсэн байна. Тодруулбал,
· Хөгжингүй эдийн засагтай орнуудын хувьд ДНБ-д төсвийн алдагдлын эзлэх хувь 2020 онд 10.8%-д хүрч өсөх
төлөвтэй байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас 2021 онд 9.2%-д хүрч, 2022 онд 5.4% хүрч буурах магадлалтай байна;
· АНУ-ын хувьд ДНБ-д
төсвийн алдагдлын эзлэх хувь 2020 онд 15.8%-д хүрч өссөн нь бусад улс орон, бүс
нутгийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт байсан ч 2021 онд 15.0%-д хүрч буурч, 2022 онд 6.1%-д хүрч буурах
магадлалтай байна;
· Европын холбооны улсуудын хувьд ДНБ-д төсвийн алдагдлын эзлэх хувь 2020 онд 7.6%-д хүрч өсөх төлөвтэй байсан боловч 2021 онд 6.7%-д хүрч буурч, 2022 онд 3.3%-д хүрч буурах тооцоолол гаргасан.
Азийн Хөгжлийн Банкны (АХБ) 2021 оны 7 дугаар сарын мэдээгээр
хөгжиж буй Азийн орнуудын ДНБ-ний өсөлт 2020 онд буюу Ковид-19 цар
тахлын үед 0.1% -иар буурсан нь сүүлийн 60 жилийн хугацаанд дахь эдийн засгийн
бууралтын анхны тохиолдол гэж тус
тайланд дурдсан. Харин тус бүс нутгийн ДНБ-ний эдийн засгийн өсөлт 2021 онд 7.2% -иар өсөх төлөвтэй байна. Тодруулбал,
· АХБ-ны дэд
бүс нутаг дахь урьдчилсан тооцооллоор Өмнөд
Ази, ялангуяа Энэтхэг Улсын ДНБ-ний өсөлт 2022 онд хурдацтай өсөх төлөв
ажиглагдаж байна;
· Зүүн Азийн улс
орнуудын эдийн засаг, ялангуяа БНХАУ-ын эдийн засгийн нөлөөллийн улмаас 2021 онд
8%-иар, 2022 онд 5% -иар өсөх төлөвтэй байна;
· Хонконг дотоод
улс төрийн үймээн самуун, АНУ болон БНХАУ хоорондын худалдааны асуудлаас болж
2020 онд эдийн засгийн өсөлт нь буурсан ч 2021 онд 6.2%-д хүрч, 2022 онд 3.5%-ийн
өсөлттэй байх төлөвтэй байна (График 2).


Comments
Post a Comment