Дэлхийн болон хөрш зэргэлдээ орнууд дахь Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй онцлох арга хэмжээ (2021-09-28)

  

1.       Дэлхийн болон хөрш зэргэлдээ орнууд дахь Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй онцлох арга хэмжээ

    Австрали Улсад Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй тохиолдолд олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэж Шинэ Өмнөд Уэльс мужийн Ерөнхий сайд Глэдис Бережкилиан мэдэгдсэн[1]. Түүнчлэн, Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдсан иргэд Сидней хот дахь олон нийтийн үйлчилгээний газрууд болох бар, кафе, бялдаржуулах төвөөр 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үйлчлүүлэх боломжтой юм байна.

Япон Улсад Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол багассан учир эмнэлгийн ачаалал  буурч байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цуцлахын тулд тус улсын засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг ажлын хэсгийн хорооны зөвлөхүүдээс зөвшөөрөл авах хэрэгтэй гэж Эдийн засгийн сайд Ясутоши Нишимура хэлэв[2].

Нью-Йорк хотод Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй эмнэлгийн ажилчдыг ажлаас нь халсны улмаас эмнэлгийн яаралтай мэс засал болон бусад өдөр тутмын ажил хойшлогдож байна[3].

Түүнчлэн Ковид-19 цар тахлын эсрэг Фрайзер вакцины гурав дах тунгаар иргэдийг вакцинжуулах зөвшөөрөл олгосны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ковид-19 цар тахлын эсрэг гурав дахь тунгийн вакцинжуулалтад хамрагдсан байна[4].

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилготой дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эрүүл мэндийн салбарт цахим үндэстэн болох ажлыг эхлүүлжээ. Тус дэвшилтэт технологийн тусламжтайгаар иргэн бүр эрүүл мэндийн бүртгэлээ хадгалах, хамгаалах мөн эмч, эмнэлгийн бичиг баримтаа өөрөө удирдах бүрэн боломж бүрдэж байна[5].

Тайландын Вант Улсад Ковид-19 цар тахлын халдвар буурч байгаа учир 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн хөл хорионы хязгаарлалтуудыг цуцална гэж Ковид-19 цар тахлын эсрэг ажлын хэсэг мэдэгдсэн байна. Мөн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн рашаан сувилал, кино театр болон бизнесийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн ажиллуулахаар төлөвлөж байгаа ажээ[6].

2.      Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотой Олон Улсын байгууллагын судалгаа

Английн Үндэсний Статикийн Хорооноос Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн хэдэн хувь нь нас барж байгаа талаар судалсан байна[1]. Тус судалгааны үр дүнгээс харвал:





·         Ковид-19 цар тахлын улмаас нас барсан иргэдийн 37.4% нь вакцинжуулалтад хамрагдаагүй;
·         23.5% нь Ковид-19 цар тахлын эсрэг нэгдүгээр тунгийн вакцинжуулалтад хамрагдаад 21 хоносон;
·    9.9% нь Ковид-19 цар тахлын эсрэг нэгдүгээр тунгийн вакцинжуулалтад хамрагдаад 21 хоног хүрээгүй;
·         1.6% нь Ковид-19 цар тахлын эсрэг хоёрдугаар тунгийн вакцинжуулалтад хамрагдаад 21 хоносон;
·     0.8% нь Ковид-19 цар тахлын эсрэг хоёрдугаар тунгийн вакцинжуулалтад хамрагдаад 21 хоног хүрээгүй байхдаа нас барсан байна.
 

Our World in Data”[2] олон улсын судалгааны байгууллага Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын үйл явцыг тив бүрээр нь судалжээ. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар,



  •   Дэлхийн нийт хүн амын 32% нь Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдсан;
  • Европ тивийн нийт хүн амын 51% нь Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдсан;
  • Хойд Америкийн нийт хүн амын 46% нь Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдсан;
  • Өмнөд Америкийн нийт хүн амын 38% нь Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдсан;
  • Ази тивийн нийт хүн амын 35% нь Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдсан;
  • Ази, Номхон далайн бүс нутгийн нийт хүн амын 29% нь Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдсан;
  • Африк тивийн нийт хүн амын 4% нь Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдсан нь дэлхий дахины Ковид-19 цар  тахлын эсрэг вакцинжуулалтын түвшин нь тэгш бус байгааг харуулж байна.


Comments

Popular posts from this blog

Сэтгэл цалгилсан уулзалт

Нямдорж (Alex Kim) багшийн 1 жилийн сургалтын тухай

IRON MOON (ШАРХАЛСАН СЭТГЭЛИЙН УРАН ЗОХИОЛ)