Дэлхийн болон хөрш зэргэлдээ орнууд дахь Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй онцлох арга хэмжээ

 




1.      Дэлхийн болон хөрш зэргэлдээ орнууд дахь Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй онцлох арга хэмжээ

      Дэлхий дахинд Ковид-19 вирусийн халдвар тархсан үеэс эхлэн улс орнуудын улс төр, нийгэм, эдийн засагт томоохон өөрчлөлт гарч байгаа бөгөөд нөхцөл байдалд тохирсон бодлого тодорхойлохын тулд цаг үеийн мэдээлэл, нөлөө бүхий улс орнуудын туршлагаас суралцах нь чухал байна. Тиймээс,  Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй дэлхийн улс орнуудын онцлох арга хэмжээг авч үзлээ.  

Австрали Улсын Засгийн газар Ковид-19 цар тахлын хатуу хөл хорионы үед орлогогүй болсон иргэдэд санхүүгийн тусламж үзүүлж байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сараас эхлэн энэ тусламжийн төсвийг бууруулна гэдгээ мэдэгджээ[1]. Тус улсын засгийн газар 2021 оны 06 дугаар сараас хойш 2 сая гаруй хүнд 6.5 сая тэрбум долларын тусламж үзүүлсэн байна.

Вьетнам Улсын Засгийн газар Ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн гол салбаруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тавьсны улмаас тус улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 6.17 хувиар буурчээ. Энэ нь 2000 оноос хойших эдийн засгийн  хамгийн муу үзүүлэлтэд тооцогдож байна[2].

Сингапур Улсад Ковид-19 цар тахлын халдвар нэмэгдэж , 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 2,236 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь Ковид-19 цар тахлын халдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг тус улсын Засгийн газраас мэдэгдсэн байна. Түүнчлэн, энэ долоо хоногоос эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлахаар болжээ[3].

Япон Улсын “Шионоги” эм үйлдвэрлэгч компани Ковид-19 цар тахлын эсрэг хамрын цацлага үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд  2022 оноос туршилтыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна[4].

Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс БНХАУ-ын Синовак үйлдвэртэй хамтран Ковид-19 цар тахлын эсрэг вакциныг үйлдвэрлэх болсон талаар Алжир Улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэн[5]. Түүнчлэн, тус улсын засгийн газар 2021 оны 10 дугаар сар гэхэд Ковид-19 цар тахлын эсрэг 1 сая тун вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд тус вакциныг үйлдвэрлэсний дараа Африкийн орнууд руу экспортлохоор төлөвлөж байна.

Дэлхийн банкны судалгаагаар, Ковид-19 цар тахлын улмаас 2021 онд Азийн орнуудын хүн амын дундах ядуурал нэмэгдэнэ гэж үзжээ. Тодруулбал, Зүүн Ази, Номхон далайн 22 оронд ядуу иргэдийн тоо нэмэгдэж,  өдөрт 5.50 доллар ба түүнээс бага орлоготой болсон бол нэн ядуу нөхцөлд амьдарч буй иргэдийн тоо 2020 онд 259 саяас 264 саяд хүрч, 2021 онд энэ тоо 266 саяд хүрнэ гэж судлаачдын зүгээс үзэж байна[6].

  1. Ковид-19 цар тахлын нөхцөл байдал болон нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөлтэй холбоотой олон улсын байгууллагын судалгаа

 Ковид-19 цар тахлын халдвар дэлхийн 221 гаруй орон болон бүс нутагт тархсантай холбоотой халдварын тохиолдол, хүн амын нас баралт, эдгэрэлт болон цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаар олон улсын судалгааны байгууллагууд судалж, зөвлөмж боловсруулж байна. Иймээс, олон улсын байгууллагын судалгааны дүн болон зарим зөвлөмжийг энэхүү тайланд тусгасан.

График 1.

    2021 оны 10 дугаар сард Дэлхийн Банкнаас Ази, Номхон Далайн орнуудын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх тайланг гаргажээ[7].  Тус тайланд Ковид-19 цар тахал нь дэлхийн улс орнуудын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тусгажээ. Тодруулбал:

2021 оны 04 дүгээр сарын байдлаар: БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 7%, Вьетнам Улсын эдийн засгийн өсөлт 6%, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6%, Малайз Улсын эдийн засгийн өсөлт 5%-тай байсан.

Харин 2021 оны 10 дугаар сарын байдлаар:  БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 8%-д хүрч 1%-иар өссөн бол Вьетнам Улсын эдийн засаг 4%-иар, Монгол Улсын эдийн засаг 4%-иар, Малайз Улсын эдийн засаг 3%-иар өссөн хэдий ч 04 дүгээр сарын эдийн засгийн үзүүлэлттэй харьцуулахад буурсан үзүүлэлт болох нь ажиглагдаж байна. Харин БНХАУ-ын эдийн засгийн тогтвортой өсөлтийг  Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд хэрэгжүүлсэн Засгийн газрын оновчтой бодлого хэмээн тооцох үндэслэлтэй.

График 2.

Түүнчлэн, Ковид-19 цар тахлын үед ажил эрхлэлт буурч, ядуурал нэмэгдсэн байдлын Дэлхийн банкны тайлангаас харж болно. Жишээлбэл: Ковид-19 цар тахлын үед ажил эрхлэлтийн түвшин Вьетнам Улсад -2%-иар, Камбож Улсад -3%-иар, мөн Филиппин Улсад -3.5%-иар тус тус буурсан байна.

 

Comments

Popular posts from this blog

Сэтгэл цалгилсан уулзалт

Нямдорж (Alex Kim) багшийн 1 жилийн сургалтын тухай

IRON MOON (ШАРХАЛСАН СЭТГЭЛИЙН УРАН ЗОХИОЛ)