Thirteen Elections to Watch in 2021 Get link Facebook X Pinterest Email Other Apps - May 24, 2021 2021 онд 13 улсад болох сонгуулийн талаарх ерөнхий мэдээллийг хүргэж байна.Эх сурвалж: https: //www.democracyspeaks.org/blog/thirteen-elections-watch-2021 Get link Facebook X Pinterest Email Other Apps Comments
Сэтгэл цалгилсан уулзалт - August 10, 2025 Би Чимгээ эгчтэйгээ уулзах мөчийг тэсэн ядан хүлээсэн. Миний амьдралд асар их өөрчлөлт авчирсан хүн бол Үнэлгээний холбооны Чимгээ эгч минь юм. Чимгээ эгчийг харах бүрт хүн яаж ийм гоё байж болдог байна гэж дандаа боддог сон. Гоо сайхны хувьд ч тэр, хүн чанарын хувьд ч тэр.......Миний амьдралд нөлөөлсөн тоотой хэдэн хүний нэг. 2022 оны 10 сард ажлаасаа гарснаас хойш сургуульд явахаар бэлдэж, дэгэн догон ажил хийж явахад энэ хүнтэй учирч миний амьдралд гэрэл татаж билээ. Швейцар явах боломжийг Чимгээ эгчгүйгээр олох боломжгүй байсан. Би тодорхой хэмжээнд хичээсэн гэхдээ л амьдралд зөвхөн өөрөөс шалтгаалдаггүй шүү дээ.... Өнөөдөр би Чимгээ эгчтэйгээ мөн түүний охин Нандинтай гурвуулаа уулзлаа. Чимгээ эгчийн сүмийн цуглааны дараа хоол идлээ. Христийн сүмийн цуглаан сонирхолтой бөгөөд хачин байв. Би 27 нас хүртлээ ямар нэгэн шашинд итгэж байгаагүй бөгөөд бурхан үхсэн болохоор өөртөө итгэ гэсэн зарчмаар амьдарч ирсэн. Гэхдээ одоо миний итгэл бишрэл өөрчлөгдөхөд би дотроосоо ойлгож, шийдвэр ... Read more
Нямдорж (Alex Kim) багшийн 1 жилийн сургалтын тухай - August 09, 2021 Арван жилд байхад англи хэлдээ хамгийн сайн сурагч гэж багш нар маань хэлдэг байсан ч оюутан болоод нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, англи хэлдээ дунд сурдаг сурагч боллоо. Оюутан ангийн англи хэлний курсынхан маань гадаадад сурч байсан, гадаадад өссөн гэх мэт англи хэлний түвшин маш сайн оюутнууд байсан. Хүн тийм орчинд байхаар яалтчгүй хийе гэсэн бодол төрдөг юм билээ. Харин яаж, хэрхэн сурах вэ гэдэг хүн бүрийн л асуудаг асуулт. Энэ асуултад төгс хариулт гэж байхгүй......... Англи хэлээ зав гарахаар л хийнэ, тэгж байгаад хийнэ, удахгүй хийнэ гэж явсаар 2018 онтой золголоо. 2018 онд Комедиан Амаржин багшийн "Universal" сургалтын төвийн 1 сарын TOEFL-ийн ангид суулаа. Бараг л хичээлээ хийхгүй явсаар, юу ч сураагүй нэг 1 сар өнгөрсөн. 2019 онд гуравдугаар курсын оюутан. Англи хэл хальт мулт.......... Улс төр судлалын багш маань англи хэлийг хоолойдоо хутга тулгасан мэт сур, төгсөхөөсөө өмнө, боломж байвал гадаад яв... Read more
IRON MOON (ШАРХАЛСАН СЭТГЭЛИЙН УРАН ЗОХИОЛ) - September 28, 2022 Хятадын цагаач ажилчдын яруу найраг гэх энэ бүтээлийг “boobooks” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. “Төмөр сар” (IRON MOON) гэх энэ шүлгийн түүвэр нь товчхондоо капитализмын тухай , Хятадын цагаач ажилчин анги хэрхэн дарлагдаж байгаа тухай IRO илэрхийлсэн бөгөөд тэдний зарим нь арга ядахдаа шархалсан зүрхээ цаасан дээр ч болтугай үзэглээд амиа хорложээ. Өөрөөр хэлбэр дарлагч болон дарлагдагч ангийн л тэнцэл. Тэд дарлагдаж буйгаа шүлгээр илэрхийлсэн нь энэ гэмээр...... Хятадын хөгжлийг нуруун дээрээ үүрч , бүтээн байгуулалтад улаан гараараа оролцож яваа ажилчин ангийн тухай Төмөр сар гэх кино 2015 онд шуугиан тарьж , олон улсын кино наадмаас таван ч удаа шагнал хүртжээ. Тус киноноос сэдэвлэсэн шүлгийн түүвэрт тавтай морил. Энэхүү шүлгийн түүвэрт ажилчдын амьдарч буй орчин , шүлгээр дамжсан нийгмийн асуудлууд нь зөвхөн нэ... Read more
Comments
Post a Comment