Posts

Showing posts from August, 2025

Хайрын Мадгирал

Image
Сэтгэлд хөврөлд бодлын минь толь болгож, чамтай нөхөрлөнө би Сэрүүн зүүднийхээ эзэн болгож, чамтай нөхөрлөнө би Сэтгэлээс гарахгүй нэгнийг дурсгал болгож, чамтай нөхөрлөнө би Сэм сэмхэн сэтгэлд хорогдох гунигаа болгож, чамтай нөхөрлөнө би Ганцаараа байх тухай надаас бүү асуу Ганцаардлын зэргийг гүйцээгээд, цаадах хуудсыг нь эргүүлж сууна Ганцхан түүнийг хүлээгээд, ганцаараа би Тайванд Ганцаараа байх тухай надаас бүү асуу Цаг нь болохоор чи ирнээ, цагаа л хүлээж байгаа юм Цаг нь болохоор бид учирнаа, цагаа л хүлээж байгаа юм Цаг нь болохоор ч би явна, цагаа л хүлээж байгаа юм Цаг нь болохоор бид явна, цагаа л хүлээж байгаа юм Taipei, Taiwan 31 August 2025

Сэтгэл цалгилсан уулзалт

Image
Би Чимгээ эгчтэйгээ уулзах мөчийг тэсэн ядан хүлээсэн. Миний амьдралд асар их өөрчлөлт авчирсан хүн бол Үнэлгээний холбооны Чимгээ эгч минь юм. Чимгээ эгчийг харах бүрт хүн яаж ийм гоё байж болдог байна гэж дандаа боддог сон. Гоо сайхны хувьд ч тэр, хүн чанарын хувьд ч тэр.......Миний амьдралд нөлөөлсөн тоотой хэдэн хүний нэг. 2022 оны 10 сард ажлаасаа гарснаас хойш сургуульд явахаар бэлдэж, дэгэн догон ажил хийж явахад энэ хүнтэй учирч миний амьдралд гэрэл татаж билээ. Швейцар явах боломжийг Чимгээ эгчгүйгээр олох боломжгүй байсан. Би тодорхой хэмжээнд хичээсэн гэхдээ л амьдралд зөвхөн өөрөөс шалтгаалдаггүй шүү дээ.... Өнөөдөр би Чимгээ эгчтэйгээ мөн түүний охин Нандинтай гурвуулаа уулзлаа. Чимгээ эгчийн сүмийн цуглааны дараа хоол идлээ. Христийн сүмийн цуглаан сонирхолтой бөгөөд хачин байв. Би 27 нас хүртлээ ямар нэгэн шашинд итгэж байгаагүй бөгөөд бурхан үхсэн болохоор өөртөө итгэ гэсэн зарчмаар амьдарч ирсэн. Гэхдээ одоо миний итгэл бишрэл өөрчлөгдөхөд би дотроосоо ойлгож, шийдвэр ...