Posts

Showing posts from September, 2021

Дэлхийн болон хөрш зэргэлдээ орнууд дахь Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй онцлох арга хэмжээ (2021-09-28)

Image
    1.        Дэлхийн болон хөрш зэргэлдээ орнууд дахь Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй онцлох арга хэмжээ      Австрали Улсад Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй тохиолдолд олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэж Шинэ Өмнөд Уэльс мужийн Ерөнхий сайд Глэдис Бережкилиан мэдэгдсэн [1] . Түүнчлэн , Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдсан иргэд Сидней хот дахь олон нийтийн үйлчилгээний газрууд болох бар, кафе, бялдаржуулах төвөөр 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үйлчлүүлэх боломжтой юм байна. Япон Улсад Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол багассан учир эмнэлгийн ачаалал   буурч байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цуцлахын тулд тус улсын засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг ажлын хэсгийн хорооны зөвлөхүүдээс зөвшөөрөл авах хэрэгтэй гэж Эдийн засгийн сайд Ясутоши Нишимура хэлэв [2] . Нью-Йорк хо...

Дэлхийн болон хөрш зэргэлдээ орнууд дахь Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй онцлох арга хэмжээ

Image
  1.        Дэлхийн болон хөрш зэргэлдээ орнууд дахь Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй онцлох арга хэмжээ       Дэлхий дахинд Ковид-19 вирусийн халдвар тархсан үеэс эхлэн улс орнуудын улс төр , нийгэм , эдийн засагт томоохон өөрчлөлт гарч байгаа бөгөөд нөхцөл байдалд тохирсон бодлого тодорхойлохын тулд цаг үеийн мэдээлэл , нөлөө бүхий улс орнуудын туршлагаас суралцах нь чухал байна. Тиймээс ,   Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй дэлхийн улс орнуудын онцлох арга хэмжээг авч үзлээ.   Австрали Улсын Засгийн газар Ковид-19 цар тахлын хатуу хөл хорионы үед орлогогүй болсон иргэдэд санхүүгийн тусламж үзүүлж байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сараас эхлэн энэ тусламжийн төсвийг бууруулна гэдгээ мэдэгджээ [1] . Тус улсын засгийн газар 2021 оны 06 дугаар сараас хойш 2 сая гаруй хүнд 6.5 сая тэрбум долларын тусламж үзүүлсэн байна. Вьетнам Улсын Засгийн газар Ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн гол ...