Posts

Showing posts from September, 2022

IRON MOON (ШАРХАЛСАН СЭТГЭЛИЙН УРАН ЗОХИОЛ)

Image
                                       Хятадын цагаач ажилчдын яруу найраг гэх энэ бүтээлийг “boobooks” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. “Төмөр сар” (IRON MOON) гэх энэ шүлгийн түүвэр нь товчхондоо капитализмын тухай , Хятадын цагаач ажилчин анги хэрхэн дарлагдаж байгаа тухай IRO илэрхийлсэн бөгөөд тэдний зарим нь арга ядахдаа шархалсан зүрхээ цаасан дээр ч болтугай үзэглээд амиа хорложээ. Өөрөөр хэлбэр дарлагч болон дарлагдагч ангийн л тэнцэл. Тэд дарлагдаж буйгаа шүлгээр илэрхийлсэн нь энэ гэмээр...... Хятадын хөгжлийг нуруун дээрээ үүрч , бүтээн байгуулалтад улаан гараараа оролцож яваа ажилчин ангийн тухай Төмөр сар гэх кино 2015 онд шуугиан тарьж , олон улсын кино наадмаас таван ч удаа шагнал хүртжээ. Тус киноноос сэдэвлэсэн шүлгийн түүвэрт тавтай морил. Энэхүү шүлгийн түүвэрт ажилчдын амьдарч буй орчин , шүлгээр дамжсан нийгмийн асуудлууд нь зөвхөн нэ...

КАРЛ МАРКСЫГ АНХЛАН УНШИГЧДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

Image
  КАРЛ МАРКСЫГ АНХЛАН УНШИГЧДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ  [1] Нийтлэлийг бичсэн:  Австралийн Холбооны Улсын Монашийн их сургуулийн улс төр, философийн багш Майкл Лазарус Нийтлэлийг орчуулсан:   О.Оюундалай Нийтлэлийг хянан тохиолдуулсан:  А.Хишигтөгс Огноо:  2022 оны 8 дугаар сарын 5 Карл Марксын санааг гарчиглах төдийд л энэ нийгмийн бодит нөхцөл байдлыг тольдож буй мэт. Канад Улсын хөгжимчин, дуучин Клэр Элиз Баучер (Граймс) Элон Масктай амраг сэтгэлийн харилцаатай байсан ч удалгүй хоёр тийш болсон. Тэрээр Карл Марксын голлох бүтээл болох “КоммунистМанифесто”номыг гартаа барьж зураг татуулсан нь олны анхаарлыг татсан юм. Клэр Элиз Баучерын уран бүтээл нь танд ямар ч санагдаж болох ч энэ нь гайхалтай өгүүлэмж бүхий дүр зураг байсан юм. 21-р зууны капитал эзэмшдэг томоохон төлөөлөгчдийн нэг болох экс найз залуугийнхаа эсрэг Манифестын агуулгыг далд утгаар сөргүүлэн тавьсан санаа гэж хэлж болмоор… Карл Маркс, Фридрих Энгельсийн хувьсгалт товхимлыг томоохон баячууды...