Posts

Showing posts from October, 2021
Image
Ковид-19 цар тахлын дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаарх олон улсын байгууллагын судалгаа АНУ-ын Конгрессын судалгааны албанаас [1] (Congressional Research Service) 2021 оны 09 дугаарын сарын 28-ны өдөр Ковид-19 цар тахлын дэлхийн эдийн засаг дахь нөлөөллийг судлан , тайланг олон нийтэд хүргэсэн. Тус судалгааны тайланд Ковид-19 цар тахлын халдвар нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлж буй талаарх Дэлхийн Банк , ОУВС , ЭЗХАХБ-ын таамаглал , АНУ , Англи , Япон , БНХАУ зэрэг улсуудын Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн бодлогыг тусгажээ. АНУ-д Ковид-19 цар тахлын улмаас нас барсан тохиолдлын үзүүлэлт 1918 онд болсон Испани ханиадаар нас барсан ( 675,446 ) тохиолдлын үзүүлэлтээс давсан нь түүхэн дэхь нас баралтын хамгийн өндөр үзүүлэлт юм. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд -3.5%-иар буурсан ч 2021 онд 4.2%-иас 5.6%-д хүрч өснө гэж таамагласан байна. Түүнчлэн дэлхий эдийн засгийн 60%-ийг бүрдүүлдэг нөлөө ( АНУ , Англи , Япон ) ...