Нямдорж (Alex Kim) багшийн 1 жилийн сургалтын тухай
Арван жилд байхад англи хэлдээ хамгийн сайн сурагч гэж багш нар маань хэлдэг байсан ч оюутан болоод нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, англи хэлдээ дунд сурдаг сурагч боллоо. Оюутан ангийн англи хэлний курсынхан маань гадаадад сурч байсан, гадаадад өссөн гэх мэт англи хэлний түвшин маш сайн оюутнууд байсан. Хүн тийм орчинд байхаар яалтчгүй хийе гэсэн бодол төрдөг юм билээ. Харин яаж, хэрхэн сурах вэ гэдэг хүн бүрийн л асуудаг асуулт. Энэ асуултад төгс хариулт гэж байхгүй......... Англи хэлээ зав гарахаар л хийнэ, тэгж байгаад хийнэ, удахгүй хийнэ гэж явсаар 2018 онтой золголоо. 2018 онд Комедиан Амаржин багшийн "Universal" сургалтын төвийн 1 сарын TOEFL-ийн ангид суулаа. Бараг л хичээлээ хийхгүй явсаар, юу ч сураагүй нэг 1 сар өнгөрсөн. 2019 онд гуравдугаар курсын оюутан. Англи хэл хальт мулт.......... Улс төр судлалын багш маань англи хэлийг хоолойдоо хутга тулгасан мэт сур, төгсөхөөсөө өмнө, боломж байвал гадаад яв...